түүхэн замнал

Сургуулийн Нийгмийн ажлын түүхэн замнал
 1997 онд Их Британий ХИС анх сургууль завсардалтаас урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд Монголын Хүүхдийн эрхийн төвтэй хамтран энэ оны хичээлийн жилээс Нийслэлийн 57-р сургууль “Ирээдүй цогцолбор сургууль дээр нийгмийн ажилтан ажиллуулж эхэлсэн.
 1998-2000 онуудад МХЭТ, Монголын радиогийн сургалт, танин мэдэхүйн редакци хамтран нийгмийн ажлын талаар олон нийтэд ойлголт өгөх зорилгоор сургуулийн нийгмийн ажлын цуврал нэвтрүүлгийг гаргажээ.
 1999 онд Б.Цэрэнлхам, Х.Өлзийтунгалаг, О.Мягмар хар хамтран Сургуулийн нийгмийн ажилтны гарын авлага гаргажээ. МХЭТ, УБИС-н Нийгмийн ажлын төв, ИБХИС, Норвегийн ХИС хамтран энэ оны хичээлийн жилд Дорнод, Архангай, Ховд аймагт Нийгмийн ажилтнуудын шаталсан сургалтаар бэлтгэжээ. Сургалтанд суусан бүх хүмүүс мэргэжлийн нийгмийн ажилтны үнэмлэхтэй болсон байна.
 2000 оны 4 сарын байдлаар Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай, Төв аймаг, УБ хотын нийт 77 сургууль дээр Сургуулийн нийгмийн ажилтан ажиллаж байжээ.
 2000- 2003 онуудад Норвегийн ХИС-ийн дэмжлэгтэйгээр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дэргэд Сургуулийн нийгмийн ажлын нэгж байгуулагдаж байжээ. Хот хөдөөгийн нийгмийн салбарын ажилтнуудад НА-ын онол , практик хосолсон 2жилийн эчнээ \ зайны\ сургалт эхлэжээ.
 2001 онд Уг мэргэжлийг албан ёсоор боловсролын системд оруулж ажлын байрны тодорхойлт, үйл ажиллагааны нийтлэг жишиг, албан тушаалын лавлахыг боловсруулах шаардлага гарч ирэв. Эдгээр бичиг баримтын загварыг ИБХИС, МХЭТ, УБИС-ийн Нийгмийн ажлын төв, Норвегийн ХИС-ийн мэргэжилтэн багш нар бэлтгэсэн байна.
 2001 онд Гэгээрлийн сайд, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 4 сарын 10-ны өдрийн 73\90 дугаартай хамтарсан тушаалаар дээрх баримт бичгүүдийг баталсанаар Сургуулийн Нийгмийн Ажилтныг 2000-2001 оны хичээлийн жилээс эхлэн ЕБ-ын бүх сургуулийн орон тоо , цалингийн санд багтаан ажиллуулахаар шийдвэрлэжээ.
 2002 он Хот хөдөөгийн нийгмийн салбарын ажилтнуудад НА-ын онол , практик хосолсон 2 жилийн эчнээ \ зайны\ сургалтыг суралцаж төгссөн. НА-тнууд Анги удирдсан багш нартай хамтран ажиллах боломжийг МУСШУ-ны сайдын тушаалаар батлав.
 СНА-танг Боловсролын хуулинд 2006 онд Боловсролын нийгмийн ажилтан гэж өөрчлөн нэрлэсэн бөгөөд 2009 он Сургуулийн нийгмийн ажлын байрны тодорхойлтыг шинэчлэн батлав.
Холбогдох вэб сайтууд
 http://www.mecs.gov.mn/ - Боловсрол соёл шинжлэх ухааны яам
 http://www.legalinfo.mn/ - Монголын хууль зүйн нэгдсэн мэдээллийн систем
 http://www.iassw-aiets.org/ - ОУ-ын сургуулийн нийгмийн ажилтны холбоо