мэдээ мэдээлэл

Сургуулийн нийгмийн ажлын тухай мэдээ мэдээлэл
Сургуулийн нийгмийн ажлын єнєєгийн байдалд дvн шинжилгээ хийлээ

Огноо: 2007-03-14 18:45:04
"Сургуулийн нийгмийн ажлын єнєєгийн байдалд хийсэн дvн шинжилгээ" судалгааны тайлан хэлэлцvvлэг, уулзалт єнєєдєр боллоо. Уулзалтанд Улаанбаатар хотод vйл ажиллагаа явуулаг ЕБС-ын сурагчид оролцлоо. Сургуулийн нийгмийн ажил нь анх Америкт 1906-1907 оны хичээлийн жилээс гэрээр vйлчлэх багш нэртэйгээр эхэлсэн бєгєєд одоо дэлхийн олон оронд хvvхэд-сургууль-гэр бvлийг холбох гvvр болдог, хvvхдийн эрх ашгийг хамгаалдаг, хамгийн чухал мэргэжилтэнд тооцогдох болжээ.Бидний ярьдаг хvvхдийн эрхийг хангах, хvvхдийг хамгаалах уриаг бодит амьдралд ажил хэрэг болгох тэр хvч нь сургуулийн нийгмийн ажилтан юм. Одоогоор Монгол Улсад тєрийн ємчийн 618, хувийн 92, нийт 710 ерєнхий боловсролын сургуульд 524 нийгмийн ажилтан ажиллаж байна. Энэ нь тєрийн ємчийн сургуулиудын 80 хувь, хувийн сургуулиудын 30 хувь нь нийгмийн ажилтантай гэсэн vг юм. Харин манай улсад сургуулийн нийгмийн ажилтнуудын дийлэнх нь социализмын vед ажиллаж байсан "пау" буюу Пионерийн ахлах удирдагчийн хийдэг байсан соёл, хvмvvжлийн ажил зохиох, сургууль доторх дэг журам сахиулах, хичээл хоцорсон, тасалсан хvvхдийг бvртгэж авах, анги танхимын ариун цэврийг шалгах vvрэг гvйцэтгэх, эсвэл орон нутгийн эрvvл мэнд, боловсрол болон хvvхдийн байгууллагаас уялдаа холбоогvй, урьдчилан тєлєвлєєгvй ажилд дайчлагддаг нэг "хүн" болсон нь тэдний vндсэн ажлаа хийхэд ихээхэн саад болсоор байна.Хvvхдvvд сургуульд сурахад бэрхшээлтэй санагдах vедээ хандах, тэдэнд дэмжлэг тусламж vзvvлдэг, бусдад зодуулж, дарамтлуулж байвал ємгєєлєн хамгаалдаг, тэдний хооронд болон хvvхэд багш нарын хоорондын харилцааны зєрчлийг зєвєєр шийдэхэд тусладаг, хvvхдээ хэрхэн ойлгох талаар ээж аав нарт нь зєвлєгєє єгдєг, єєрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлаа ярьж, дэм авахаар ханддаг хvн нь сургуулийн нийгмийн ажилтан байх ёстой. Энэ нь ч онолын хувьд нийгмийн ажилтны хийх ёстой зvйл мєн. Судалгаанд оролцсон эцэг эхчvvдийн 90.6 хувь нь хvvхдээ хэрхэн хvмvvжvvлж тєлєвшvvлэх арга барилд суралцах хэрэгтэй гэж үздэг ба 61.2 хувь нь хvvхдээ єсєж том болох тусам хэрхэн харилцах арга замаа мэддэггvй гэсэн байна. Тэдний 57.6 хувь зөв хүмүүжилтэй байхыг сайн боловсрол эзэмшихээс чухал гэж үзсэн. 87.5 хувь нь хvvхдээ зєвєєр хvмvvжvvлэхэд туслах мэргэжилтэн сургууль дээр ажиллавал тэр хvнд хандана гэсэн байна. Гэтэл дєнгєж 2.4 хувь нь л сургуулийн нийгмийн ажилтанд энэ талаар хандаж байсан гэж хариулжээ.




“СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛ-2010”
Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны ур чадварын уралдаан
Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтыг хэрэгжүүлэхэд захиргаа, арга зүйн дэмжлэг үзүүлж, боловсролын нийгмийн ажилтанд мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоотой хамтран “Сургуулийн нийгмийн ажил-2010” нийгмийн ажилтнуудын ур чадварын уралдааныг дараах үе шатаар зохион байгууллаа.
Нэгдүгээр үе шат: 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хэмжээнд илтгэлийн уралдаан болон мэргэжил арга зүйн тэмцээний бэлтгэлийг дүүргүүд ханган ажилласан бөгөөд шилдэг илтгэлээ шалгаруулсан байна.
Хоёрдугаар үе шат: 2010 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр онол практикийн бага хурал буюу илтгэлийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд “Багш өсвөр насныхны харилцааны тулгамдсан асуудлыг эерэгээр шийдвэрлэх нь” сэдвээр БГД-ийн 28-р сургуулийн нийгмийн ажилтан Х.Мэндбаяр, “Сурагчдын хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ба хамтарсан баг”, сэдвээр СБД-ийн дүүргийн 11-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Тунгалаг, “Хүүхдийг тэвчишгүй хэлбэрт татагдан орохоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр СХД-ийн 9-р сургуулийн нийгмийн ажилтан М.Наранбат нар шалгарч нийслэлийн шилдэг илтгэгч нийгмийн ажилтан боллоо.
2010 оны 11 дүгээр сар 24-ны өдрийн 10-14 цагийн хооронд “Сургуулийн нийгмийн ажил-2010” нийгмийн ажилтнуудын мэргэжил арга зүйн тэмцээнийг НХТГ-ын Их танхимд зохион байгууллаа. Уг тэмцээнд нийслэлийн Багахангай дүүргээс бусад 8 дүүргийн баг оролцож:
• багийн танилцуулга, уран сайхны мэндчилгээ
• гэрийн даалгавар буюу үзэсгэлэн
• эрх зүйн асуулт хариултын тэмцээн
• тодорхой бус нөхцөл байдалд мэргэжлийн шинжилгээ хийж, дүгнэлт гарган асуудлыг шийдвэрлэх, кейс анализийн тэмцээн
• багийн нийт гишүүд оролцсон урлагийн номер зэрэг 5 үзүүлэлтээр өрсөлдөж 1-р байранд Чингэлтэй дүүргийн “Хөгжлийн давалгаа” баг, 2-р байранд Баянгол дүүргийн “Пүүжээгийн хүүхдүүд” баг 3-р байранд СХД-ийн “Хүүхэд –эрдэнэ” багууд тус тус шалгарсан бөгөөд багийн нийт дүнгээрээ Чингэлтэй дүүрэг шилдэг дүүргээр шалгарлаа.
Мөн илтгэлийн уралдаан болон мэргэжил арга зүйн тэмцээнд давхардан оролцсон Баянгол дүүргийн нийгмийн ажилтан Х.Мэндбаяр, Налайх дүүргийн ажилтан Б.Ардак, Сүхбаатар дүүргийн нийгмийн ажилтан Ц.Тунгалаг нарыг уг уралдааныг зохион байгуулсан НХТГ-ын “Нийслэлийн шилдэг залуу” алтан медаль, НБГ-ын “Багшийн алдар“, МСХ-ны “ Дэлхийн хаан хүүхдийн багш” медалиар тус тус шагналаа.
Уралдааны явцыг “Боловсрол” суваг, Улаанбаатар телевизийн “Бид залуус” хөтөлбөрийнхэн бичсэн бөгөөд 10 минутын нэвтрүүлэг болгон олон нийтийн хүртээл болгоно.
Уралдааны нээлт болон шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд НЗДТГ-ын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа нийслэлийн нийгмийн ажилтнуудад баяр хүргэн шалгарсан багийн нийгмийн ажилтнуудаас төлөөлөн болгон ОУ-ын хөтөлбөрт бүх зардлыг нь даан оролцуулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн болно.
Уг уралдаанд нийслэлийн бүх дүүргийн ЗДТГ болон ЕБС-ийн захиралууд ач холбогдол өгөн оролцсон бөгөөд сүүлийн шалгаруулалтыг захиралууд биечлэн сууж үзэн нийгмийн ажилтнуудынхаа үйл ажиллагааг дэмжсэн бөгөөд уламжлал болгон жил болгон зохион байгуулахыг хүссэн болно.


“Мэргэжил сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа
Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Нийгмийн Ажилтны Тэнхим, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн бүх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудын мэргэжлээ сурталчлах өдөрлөгийг 2010 оны 11-р сарын 4-ны өдрийн 14.00 цагт Баянзүрх дүүргийн 33-р сургууль дээр зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, практик туршлага харилцан солилцох, нийгмийн ажлтнуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах үндсэн зорилготой бөгөөд өдөрлөгт БЗД-ийн төрийн ЕБС-иудын удирдлага захиралууд, нийгмийн ажилтнууд болон сургууль бүрээс төлөөлөл багш, сурагч, эцэг эхчүүд, МУБИС-ийн нийгмийн ажлын төгсөх ангийн оюутнууд тус бүр оролцлоо. Мөн МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхимийн багш О.Жаргалсайхан БСШУЯ, НХХЯамнаас батлагдсан Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын талаар “Боловсролын нийгмийн ажилтан” лекц тавьсан бөгөөд уг тодорхойлолтын 4 заалтын хүрээнд дүүргийн нийт 19 сургуулийн 27 нийгмийн ажилтнууд 4 багт хуваагдан үзэсгэлэн гаргаж хийсэн ажлынхаа талаар эцэг эх сурагчид, оюутнууд, багш удирдлагууддаа үйл ажиллагаагаа сурталчилж, өдөрлөгийн сэдэвтэй холбоотой илтгэл хэлэлцүүлэг хийлээ.
Өдөрлөгийн үеэр нийгмийн ажилтнууд сургуулийн захиралуудтайгаа нийгмийн ажилтнуудын нийгмийн асуудлаар ярилцсан бөгөөд сургуулийн удирдлага багш нарын зүгээс нийгмийн ажилтнуудынхаа ажил байдлыг ойлгон өдрийн хоол, унааны мөнгөний тал нэмэлт хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад нийгмийн ажилтнуудын зэргийн нэмэгдлийг өгөх тал дээр анхаарч үзэхээр боллоо.
Цаашид уг өдөрлөгийг дүүрэгчлэн зохион байуулах хэрэгтэй ба сургуулийн орчинд хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцоо, хамтын ажиллагааг хариуцан ажилладаг нийгмийн ажилтныхаа үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, ажлын уялдаа холбоог нь сайжруулах шаардлагатай байна.