үйл ажиллагааны чиглэл

БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖИШИГ

http://bsde.blog.banjig.net/-ээс
1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
1.1 Боловсролын нийгмийн ажèëòан нь хүүхэд бүрийн сурах, хөгжих тэгш боломжийг хангах, тэдний оролцоог дэмжих, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр багш, сурагчид, анги хамò олон, гэр бүл, олон нийт, мэргэжлийн байгууллагуудтай хамгран ажилладаг, хүүхэдтэй ажиллах хүсэл сонирхолтой, нийгмийн ажлын мэргэжлийн мэдлэг ур чадвартай, нийгмийн ажлын боловсрол эзэмшсэн, нийгмийн ажил үйлчилгээ эрхлэх эрхтэй магадлан итгэмжлэгдсэн мэргэжèëòэн байвал зохино.
1.2 Боловсролын нийгмийн ажлын үйлчилгээнд баримглах мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь:
• Хүүхдийг эрхийг дээдлэх
• Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх
• Хүүхэд бүрийн үнэт, давтагдашгүй чанарыг хүндэтгэх, тэднийг байнга өсөн хөгжих чадвартайд нь итгэх
• Нийгмийн ажèëòны ёс зүйг чанд сахин мөрдөх
• Хувийн болон мэдээллийн нууцын дархан байдлыг хадгалах
• Хүнлэг, энэрэнгүй байх
• Сэтгэл харамгүй байх
1.3 Боловсролын нийгмийн ажèëòны эрхэм зорилго
Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж сурах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүүхдэд үзүүлэх
1.4 Боловсролын нийгмийн ажлыí үндсэн зорилтууд:
1. Суралцагч бүрийн хөгжил, нас, сэтгэхүйн онцлог байдлыг харгалзсан, сэтгэл өөдрөг суралцах харилцааны таатай уур амьсгал бүрдсэн, эрүүл, хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд нөлөөлөх
2. Хүүхдийн хамгаалал, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлэх
3. Хүүхдийн төлөвшил, нийгэмших үйл явцыг идэвхжүүлсэн, тэдний оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх
4. Хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх чиглэлээр сургууль - гэр бүл - олон нийт-төрийн ба төрийн бус байгууллагын хамòын ажиллагааг хөгжүүлэх
2. БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ХЭМ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ
• Олон улсын нийгмийн ажèëòны ёс зүйн хэм хэмжээ
• Бүх нийтэд боловсрол олгох Дакарын тунхаглал
• НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц
• Тахир дутуу хүүхдэд боловсрол олгох Саламанкагийн тунхаглал
• НҮБ-ын "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц" үйл ажиллагааны тунхаглал
• Боловсролын тухай багц хууль,
• Тэгш хамран сургах бодлогын үндэсний хөтөлбөр
• Хүүхдэд ээлтэй сургуулийг хөгжүүлэх бодлогын баримò áè÷èã
• Áè÷èã үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр
• Зайны сургалтын үндэсний хөтөлбөр
• Боловсролын мастер төлөвлөгөө 2006-2015
• Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль
• Гэр бүлийн тухай хууль
• Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр
• Нийгмийн халамжийн багц хууль
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр
3. ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Боловсролын нийгмийн ажлын үйлчилгээ: нь хүүхдийг хүчирхийлэл, дарамò, мөлжлөг, ялгаварлал, үл хайхрах байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирсон эрхийг нь нөхөн сэргээх, чадваржуулах, зөвлөх, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, амьдралд нь нөлөөлж буй хүрээлэн байгаа орчин, хүмүүсийн харилцааг сайжруулах, холбогдох байгууллага, үйлчилгээнд зуучлах, мэдээлэх, боломж нөөцөнд холбож өгөх үйл ажиллагаа юм.
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа: Хүүхдийн бие бялдар, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, хүүхдийн хамгаалуулах, сурах, хөгжих, оролцох эрхийг нь алдагдуулж, эмзэг байдал, эрсдэëò нөхцөлд оруулж болзошгүй шалтгааныг арилгах, багасгах үйл ажиллагаа
Нөхөн сэргээх: Хохирогч хүүхдийн алдагдсан эрхийг сэргээх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, зохицуулж, тогтвортой үр дүнд хүргэх үйл явц.
Чадваржуулах: бие даасан байдалд хүрэхэд хэрэгтэй чадвар, сэтгэлийн тэнхээ, шийдвэр гаргах боломжийг өөртөө бий болгоход нь хүүхэд, түүний гэр бүл, хүүхдийн хамг олонд дэмжлэг үзүүлэх үйл явц.
Эмзэг байдал: гэдэг нь нэн ядуу, байнга архидан согтуурдаг, хүчирхийлэл үйлддэг гэр бүлд өсөж байгаа, эцэг эхээсээ тусдаа амьдардаг, хөгжлийн бэрхшээëòэй, бүтэн буюу хагас өнчин зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол эрсдэлт нөхцөлд ороход хүргэдэг хүчин зүйл юм.
Эрсдэлт нөхцөл: гэдэг нь Сургууль завсардах, хүчирхийлэл, шийтгэлийн улмаас бэртэж гэмòэх, сэтгэл санааны хямрал, хүмүүжлийн доголдолд орох, гэмг хэрэгт холбогдох, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдах гэмг хэрэгт өртөх зэрэг хүчин зүйлүүд
Хүүхдийн оролцооны эрх: Өөрт шууд ба шууд бус нөлөөлж байгаа бүхий л асуудлаар өөрийн хүсэл сонирхлын дагуу сайн дураараа санал, дүгнэëòээ өгөх, шийдвэр гаргахад нөлөөлөх, хамòран нэгдэх боломжийг бүх хүүхдэд олгохоор ХЭК-оор баталгаажсан эрх
Хүүхдийн оролцоо: Хүүхдийн хүсэл сонирхлоос төрөн гарсан, хүүхэд өөрийнхөө нөхцөл бололцооны хүрээнд, хүссэн үедээ хэрэгжүүлдэг үйл ажиллагааг хэлнэ.
Хүүхэд хамгаалал: Хүүхдийн аливаа хортой, хүүхдэд хохирол учруулах үйлдэл болон үйл ажиллагаанаас /хүчирхийлэл, үл хайхрах байдал, бие махбодын болон сэтгэл санааны дарамò, бэлгийн мөлжлөг, эцэг эхээс нь салгах/ хамгаалахыг хэлнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Хүүхдийг эрхшээëäýý байлгах зорилгоор өөрийн хүч чадал, эрх мэдлээ ашиглан эрхийг нь санаатай зөрчсөн албадлагын шинжтэй үйлдлийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэнэ.
Бие махбодын шийтгэл: Хүүхдийг гараар болон ямар нэг зүйлээр цохих, алгадах, өшиглөх, сэгсчих, чимхэх, үснээс нь зулгаах, түлхэх, шархдуулах, дэглэх, хүүхдээр биеийн хүчний хүнд дасгалуудыг хүчээр хийлгэх гэх мэт үйлдэл
Сэтгэл санааны шийтгэл: Хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, шоглох, ялгаварлах, тусгаарлах хорих, гэрийн хорионд оруулах, хүүхдийн хайрлуулах, үнэлэгдэх, талархал хүлээх, итгэгдэх, дэмжлэг авах зэрэг сэтгэл зүйн хэрэгцээг дутаах, биеийн хүч хэрэглэхээс бусад аргаар дарамòлахыг хэлнэ.
Бэлгийн хүчирхийлэл: Бэлгийн дур хүслээ хангахын тулд хүүхдийг хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх аргаар ашиглахыг хэлнэ
Үл хайхрах: Эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдийн эрүүл мэнд, хөгжих, аюулгүй байдлыг хангахад шаардагдах төрөлхийн болон хуулиар заагдсан хэрэгцээг дутаахыг хэлнэ.
Кейс менежемент: Хүүхдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг үнэлэх, төлөвлөх, зохион байгуулах, зохицуулж тогтвортой үр дүнд хүргэх үйл явц
4. БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЭРХ / СТАТУС/
• Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар ямар ч албан тушаалтанд санал, гомдол, íэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх;
• Хүүхдийн эрхийг зөрчсөн болон нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй чиг үүргээс татгалзах;
• Боловсролын болон хүүхдийн байгууллага, сургууль, орон нутгийн түвшинд гарч буй бодлого шийдвэр хүүхдийн эрх ашигт харшилж байна гэж үзвэл холбогдох байгууллагад санал бэлтгэж хүргүүлэх;
• Сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвлөх эрхтэйгээр оролцож, хүүхдийн эрх ашгийг дээдлэсэн бодлого шийдвэр гаргахад нөлөөлөх;
• Хүүхэд хамгаалал, хамт олны төлөвшлийг сайжруулах, хичээлээс гадуурх сургалтын ажлаар хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн оролцоо, сонирхлын бүëãийг дэмжих чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа багш нарт шагнал урамшуулал, нэмэгдэл хөлс оëãоход санал оруулах;
• Багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн багшийн багшлах эрхийг түдгэлзүүлэх саналыг аймаг, нийслэлийн боловсролын газрын ёс зүйн зөвлөлд тавих;
• Боловсролын багц хууль болон бусад хууль тогтоомжинд заасан, багшид хамаарах бүх эрхийг эдлэх.
5. НИЙГМИЙН АЖИЛТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. Мэдлэгийн шаардлага:
• Хүн амын янз бүрийн бүлэг ба тусгай хэрэгцээтэй бүлгүүдтэй ажиллах онол, арга зүй,
• Гэр бүл, олон нийтэд түшиглэсэн нийгмийн ажлын онол, арга зүй,
• Нийгмийн халамж хамгааллын бодлого
• Нийгмийн ажлын үнэт зүйлс ба ёс зүйн хэм хэмжээ,
• Бие хүний хөгжлийн болон нийгмийн сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх онол
• Хүүхэд хамгааллын онол, арга зүй
• Нийгмийн ажлын судалгаа, шинжилгээний онолын үндэс ба арга зүй
• Төрийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, нөөц боломж
• Боловсролын байгууллагын тогтолцоо, менежмент, холбогдох хууль эрх зүйн баримò бичгүүд
5.2. Чадварын шаардлага:
• Нийгмийн ажлын үйлчилгээ шаардлагатай сурагчдыг судлах, оношлох, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ганцаарчлан тулж ажиллах
• Хүүхэд болон харилцагч талуудаа анхааралтай сонсох, ярилцах, мэдээлэл хуваалцах
• Үйлчлүүлэгчийнхээ давуу тал дээр суурилан асуудлыг шийдвэрлэх арга замыг нь өөрийг нь оролцуулан төлөвлөж, идэвхжүүлж, дэмжиж хамòран ажиллах
• Зуучлах, сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх, зөвлөх, нийгэмшүүлэх, төлөвшүүлэх, чадваржуулах, нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэлэг, хөнгөлөлт, үйлчилгээнд зуучлах, хамруулах, кейс менежмент хийх
• Урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх
• Хүүхдийн өөрийн удирдлагын болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынхан, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамòран ажиллах
• Хамòарсан багаар ажиллах, хүүхдэд цогц үйлчилгээ үзүүлэх мэргэжèëòнүүдийн сүлжээг зохион байгуулж, ажил үүргийн уялдаа холбоог нь зохицуулах
• Боловсролын нийгмийн ажлын зорилго, чиглэл, үйл ажиллагааны талаар сургууль, боловсролын байгууллага, гэр бүл, олон нийтэд танèулах, сургалт, сурталчилгаа хийх
• Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар санал тавих ба бодлогод нөлөөлөх
• Өөрийн мэргэжлийн ур чадвар, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ байнга дээшлүүлэх
6. БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАГВАРЧЛАЛ:
1. Хүүхэд-хүүхэд, Хүүхэд-багш, Хүүхэд-эцэг эх,
2. Хүүхэд-үе тэнгийн бүлэг, хамò олон, хүүхэд-гэр бүл
3. Сургууль-гэр бүл- олон нийт
БОЛОВСРОЛЫН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ
• Боловсролын нийгмийн ажилтан нь нийгмийн шудрага ёсны төлөө, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч байна.
• Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, мөлжлөг, ялгаварлалын аливаа хэлбэрээс цаг ямагт хамгаалж байх нь нийгмийн ажилтны үүрэг мөн.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдийг нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, бие махбодийн согог болон оюун ухааны чадвар, эмзэг, эрсдэлт байдал, амьдралын түвшингээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдэд чин сэтгэлээсээ ханддаг, тэдний санаа бодлыг анхааран сонсдог, ойлгодог, хүүхдэд үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн хамгаалал, хөгжил, боловсролын хэрэãöээг нэн тэргүүнд тавьдаг байна.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх чөлөөг ямагт хүндэтгэж, хувийн болон гэр бүлийн нууцыг нь чандлан хадгална. Ажил мэргэжлийн шаардлагаар олж авсан мэдээллээ бусадтай хуваалцахдаа хүүхдийн зөвшөөрлийг авах ба нэр төрийг нь хөндөхгүй, эрх ашгийг нь хохироохгүй байхыг эрхэмлэнэ.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдийн оролцооны эрхийг байнга дэмжиж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг дэмжиж ажиллах ба тэдний бие даасан байдлыг хүндэтгэн дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг чухалчилна.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахын төлөө эцэг эх, төрөл төрөгсөд, асран хамгаалагчид, анги удирдсан болон мэргэжлийн багш, ажилчид, орон нутгийн иргэд, Төрийн ба ТББ, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон нийгмийн бүхий л хүрээнд үр дүнтэй хамтран ажиллана.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хийж буй үйл ажиллагааныхаа тухай хүүхэд, багш, эцэг эх, сургуулийн удирдлагад мэдэгдэж, санал бодлыг нь сонсож тэдэнтэй хамтран ажиллана.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдийн гэр бүл, сургууль, нийгэмтэйгээ тогтоосон харилцааг түүний хөгжил төлөвшил эерэгээр нөлөөлөхүйц байхад нь дэмжлэг үзүүлнэ.
• Хүүхдийн эрхийг зөрчсөн болон нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйд нийцэхгүй чиг үүргээс татгалзах, боловсролын болон хүүхдийн байгууллага, сургууль, орон нутгийн түвшинд гарч буй бодлого шийдвэр хүүхдийн эрх ашигт харшилж байна гэж үзвэл холбогдох байгууллагад санал бэлтгэж хүргүүлэх;
• Боловсролын нийгмийн ажлын ямар ч үйлчилгээ нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй ёсгүй. Хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар ямар ч албан тушаалтанд санал, гомдол, нэхэмжлэл гаргах, шийдвэрлүүлэх;
• Боловсролын нийгмийн ажилтан нь мэргэжлийн нэр төр, хүүхдийн эрх ашгийг хувийн сонирхлоосоо ямагт дээгүүр тавина.
• Боловсролын нийгмийн ажилтан нь хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн, эцэг эх, асран хамгаалагчдыг нь дэмжлэг тусламжинд хамруулсны төлөө тэднээс янз бүрийн хэлбэрээр төлбөр, шан харамж авахгүй.
• Боловсролын нийгмийн ажилтан нь энэхүү ёс зүйн дүрмийг өөрийн сургуулийн удирдлага хамт олонд танилцуулж мэргэжлийнхээ ёс зүйд нийцэхгүй үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ урьдчилан мэдэгдэнэ. Мөн сургуулийн дотоод журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, тогтоол шийдвэрт нийгмийн ажлын ёс зүйд харш аливаа арга хэмжээг тусгуулахгүй байхыг чухалчилна.